Тайванийн мөнхийн залуу 61 настай од
Бусад2018-01-22 11:21:38
789
0 Сэтгэгдэл бичих
2

Тайванийн жүжигчин, хоолны шоуны хөтлөгч 61 настай Мэй Фенг залуу сайхан төрх, гоо үзэсгэлэнгээрээ Азийн соёл, урлагийн ертөнцийг байлдан дагуулж байна. Мэй Фенг нь хүмүүст зөв хооллолт, эрүүл мэндийн зөвлөгөө хүргэдэг бөгөөд Тайванийн хамгийн өндөр орлоготой оддын нэг юм.
Тэрээр хүн залуу байхын тулд юманд хэт их шаналж, санаашрахгүй, эрч хүчтэй байх хэрэгтэй, өөрийнхөө эрүүл мэндийг хэрхэвч тоохгүй орхиж болохгүй хэмээн зөвлөжээ. Мөн байнга дасгал хөдөлгөөн хийж, булчингаа чангалж, коллаген агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, шөл уух хэрэгтэй ажээ. Харин амттан, чихэр зүйлсийг бага хэмжээгээр хэрэглэх ёстой гэнэ.
Б.Мөнхтуяа